Хэрхэн цаг авах вэ
Цаг товлох дараалал
- 1
Анкет бөглөх
Цаг авах анкетаа бөглөж, төрөл, өдөр, цаг, хэлбэрээ сонгоно.
- 2
Баталгаажуулалт
Таны товлосон цагийг сэтгэл зүйч баталгаажуулж мэйл илгээнэ.
- 3
Төлбөр
Зөвлөгөөний төлбөрөө төлж баталгаажуулна.
- 4
Уулзалт
Товлосон цагтаа танхимаар болон цахимаар уулзана.
Цаг захиалах
Зөвлөгөөний цагаа сонгоорой
Төрөл, өдөр, цагаа сонгоод холбоо барих мэдээллээ үлдээгээрэй. Бүх зөвлөгөө 90 минут үргэлжилнэ.

Зөвлөгч
Ванжил Бэрцэцэг
Арт терапист · Сэтгэл зүйч
25 жил хүүхэд, гэр бүл, байгууллага хамт олонтой Монголдоо болон Австрали улсад ажилласан нийгмийн зүтгэлтэн юм.
ДэлгэрэнгүйАсуулт, хариулт
Түгээмэл асуудаг асуултууд
Анх удаа зөвлөгөө авах гэж байгаа бол санаа зовох хэрэггүй. Ихэнх хүмүүс сэтгэл зүйчид анх удаа хандахдаа юу ярих, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байдаг. Таны хийх хамгийн чухал зүйл бол одоогоор танд хамгийн ихээр нөлөөлж буй 1–2 асуудлаа бодож ирэх юм. Ингэснээр уулзалтын хугацааг илүү үр дүнтэй ашиглаж, таны хэрэгцээнд тохирсон дэмжлэг үзүүлэх боломжтой болно.
Эхний 10–15 минут: Танилцах, зөвлөгөө авах болсон шалтгаан болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлох.
Дараагийн 50–60 минут: Асуудал хаанаас, хэрхэн үүссэн, одоогийн нөхцөл байдал, таны амьдрал болон харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг дэлгэрэнгүй ярилцана. Мөн тухайн асуудалтай холбоотой бодол, мэдрэмж, зан үйл, давтагддаг хэв маягийг хамтдаа судална.
Сүүлийн 15–20 минут: Ярилцлагын гол дүгнэлтүүдийг нэгтгэж, зорилгоо хамтдаа тодорхойлж цаашид хэрэгжүүлж болох арга зам, дасгал, эсвэл гэрийн даалгаврыг тохиролцоно.
Гэрийн даалгавар нь зөвлөгөөний хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд уулзалтын үеэр олж авсан ойлголтоо бодит амьдралдаа хэрэгжүүлэхэд тусалдаг.
- Тогтвортой интернет (Wi-Fi) холболттой байх
- 90 минутын турш саад болохгүй цаг, орчныг бүрдүүлэх
- Чимээ багатай, тайван орчинд байрлах
- Тэмдэглэл хөтлөх цаас, бал бэлдэх
- Ус эсвэл өөрийн хүссэн ундааг ойрхон байлгах
Та сэтгэл зүйн зөвлөгөө авах хэлбэрийг бөглөөд боломжтой цагийг авч төлбөрөө баталгаажуулж, цагтаа ирээд, цагтаа зөвлөгөөгөө дуусгах нь дараагийн хүмүүст зөвлөгөөгөө цагтаа авах боломжийг олгодог.
Зөвлөгөөний цаг авснаас хойш 24 цагийн дотор төлбөрөө төлөн баталгаажуулна уу. Төлбөрөө төлж баталгаажуулах нь бусдын цаг хугацаанд хүндэтгэлтэй хандаж буй илэрхийлэл юм.
Цаг баталгаажуулахдаа анхаарах зүйл:
Зөвлөгөөний цаг аваад цагтаа ирэхгүй байх, бидний явуулсан имэйлийн цуцлах хэсгээр цагаа цуцлалгүй хадгалах, тал төлбөрөө төлөөд зөвлөгөөний өдрөө хойшлуулах зэрэг нь өөр хэн нэгэн сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа авах байсан боломжийг байхгүй болгож буй юм. Иймээс та өөрийн цагийг төлөвлөж цагаа авна уу.
Цаг цуцлах тухай
Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Дансны дугаар
Хаан Банк — 5753158769
Хүлээн авагч — Бэрцэцэг
Хосын зөвлөгөөнд хандаж буй хүмүүс ихэвчлэн хамтрагчаа өөрчлөх хүсэлтэй ирдэг нь түгээмэл ажиглагддаг. Гэвч сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн зарчим нь бусдыг өөрчлөхөөс илүүтэй өөрийгөө ойлгож, өөрийн хариу үйлдэл, харилцааны хэв маягаа таньж мэдэхэд оршдог.
Сэтгэл зүйн зөвлөгөө нь зөвхөн тухайн хүний өөрийн хүсэл, зөвшөөрөл дээр үндэслэн явагддаг үйл ажиллагаа байдаг. Тиймээс нэг тал нь нөгөөгийнхөө өмнөөс цаг захиалах, эсвэл тухайн хүн зөвлөгөөнд оролцохгүй байх тохиолдол байдаг.
Бид таны болон бусдын цагийг хүндэтгэн, зөвлөгөөний цаг товлохдоо харилцан зөвшилцөлтэй байхыг анхаарахыг хүсье.

