Танилцуулга
Ванжил Бэрцэцэг
Урлагийн сэтгэл засалч / Нийгмийн ажилтан / Сэтгэл зүйч, Докторант / Багш, орчуулагч / Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоог үүсгэн байгуулагч

Ванжилын Бэрцэцэг нь 23 жилийн турш хүүхэд, гэр бүл, олон нийтийн сайн сайхны төлөө ажиллаж ирсэн туршлагатай урлагийн сэтгэл засалч, нийгмийн ажилтан, хөгжлийн ажилтан юм. Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоог 2017 онд үүсгэн байгуулсан. Монгол хүний сэтгэхүй, онцлогт тохируулан олон улсад батлагдсан арга зүйг нутагшуулан боловсруулж хэрэгжүүлдэг.
Монгол хүний амьдралд тохиолдож байгаа асуудал, бэрхшээлийг шийдэхэд чиглэсэн урлагийн сэтгэл заслын арга зүйн сургалтаа мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хөгжлийн ажилтан, багш нар зэрэг хүүхэд, гэр бүлтэй ажилладаг мэргэжилтнүүдэд 2017 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна.
Бэрцэцэг нь Австралийн Флиндерсийн их сургуульд Нийгмийн ажлын магистр, IKON институтэд Урлагийн сэтгэл заслын мэргэшлийн диплом, МУБИС-д нийгмийн ажлын бакалавр, Гадаад хэлний дээд сургуулийг багш, орчуулагч бакалавр, МУИС-д сэтгэлзүйч Докторант.
Австралид байх хугацаандаа Families SA болон Reconciliation SA байгууллагуудад ажиллаж хүнтэй ажиллах арга барилдаа шинэчлэл хийхийн зэрэгцээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан.
Монголдоо тэрээр Дэлхийн Зөн ОУБ, JICA, Японы Хүүхдийг Ивээх Сан зэрэг байгууллагуудад ажиллаж хүүхдийн эрх, хүүхдийн хөгжил, хамгаалал, гэр бүлийн хөгжил, хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудын хөгжлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхны төлөө манлайлан ажиллаж ирсэн. Мөн Монгол Улсын Боловсролын их сургуульд багшилж байсан туршлагатай.
Урлагаар, бүтээлч байдлаар дамжуулан хүнд аюулгүй тайван мэдрэмж өгч тэднийг дотоод сэтгэлдээ өнгийх, эдгэрэл, өөрчлөлт, итгэл найдвар, урам зориг өгч өөртөө өөрчлөлт хийхэд нь тусалж чаддаг гэдэгт итгэдэг.
Боловсрол, мэргэшил:
- Австралийн Флиндерсийн их сургууль — Нийгмийн ажлын магистр
- IKON институт — Урлагийн сэтгэл заслын мэргэшлийн диплом
- МУБИС — Нийгмийн ажлын бакалавр
- Гадаад хэлний дээд сургууль — Багш, орчуулагч бакалавр
- МУИС — Сэтгэлзүйч (Докторант)
Туршлага
Ажлын туршлага
1998–2017
- Дэлхийн Зөн ОУБ, Японы хамтын ажиллагааны нийгэмлэг ЖАЙКА (JICA), Японы Хүүхдийг Ивээх Сан, Австрали улсын Families SA болон Reconciliation SA зэрэг байгууллагуудад хүүхэд, гэр бүл, байгууллагуудад мэргэжлээрээ ажилласан.
2017–2025
Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоог үүсгэн байгуулж, арт терапи болон урлагийн сэтгэл заслын арга зүй олгох сургалт, хүүхэд хүмүүжлийн эерэг аргууд, байгууллагын ажилтнуудын ажлын байран дахь стресс бууруулах арт терапи зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үүнд:
- 2500+ сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хууль хяналт, эрүүл мэндийн хөгжлийн ажилтнууд
- 3000+ байгууллагын ажилтнууд
- 500+ цэцэрлэгийн багш нар
- 2500+ хүүхдийг үе тэнгийн сургагч хүүхдээр бэлтгэсэн
- 6500+ эцэг эхэд «Шинэ зууны эцэг эх» хүүхэд хүмүүжлийн эерэг аргын сургалт
- 300+ хүүхэдтэй бүлгийн болон ганцаарчилсан уулзалт
- 150+ гэр бүлийн хосуудтай ажилласан

2017
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн, амиа хорлох өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд зориулсан арт терапи хөтөлбөрийг Монголд анх удаа боловсруулан хэрэгжүүлсэн.



2018
- Мэргэжилтнүүдэд зориулсан «Хүүхэдтэй ажиллах арт терапи арга зүй» хөтөлбөрийг сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хөгжлийн ажилтнуудад системтэйгээр зохион байгуулж эхэлсэн.
- «Арт терапи буюу урлагийн сэтгэл засал» ном хэвлүүлсэн.
- «Тусч Банхар» дүрээ бүтээж оюуны өмчид бүртгүүлсэн.
- Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх «Тусч Банхар» картаа гаргасан.





2019
- Гэр бүлтэй ажиллах урлагийн сэтгэл заслын хөтөлбөр боловсруулж 30+ гэр бүлийн хосуудтай ажилласан.
- Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх хөтөлбөр боловсруулж 3000+ хүүхдийг үндэсний хэмжээний сургагч хүүхдүүдээр бэлтгэсэн.
- «Арт терапи буюу урлагийн сэтгэл засал» номын 2 дахь хэвлэлээ гаргасан.



2020
- Байгууллагад зориулсан «Ажлын байрны стресс бууруулах арт терапи» хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
- «Тусч Банхар» дүрийн маскот бүтээж сургуулийн хүүхдүүдэд сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулсан.




2021
- Боловсролын салбарын ёс зүйн жилийн хүрээнд сургуулийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад арт терапи арга зүй олгох сургалт зохион байгуулсан.
- Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлалаас сэргийлэх «Бидэнд шийдэл бий», «Аав, ээждээ хандаж хэлэх бидний үгс» зэрэг контент, сургалт, нөлөөллийн ажлууд зохион байгуулсан.




2022
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар арт терапист (урлагийн сэтгэл засалч) мэргэжлийн тодорхойлолт, үйлчилгээний стандартыг боловсруулж Монгол Улсын ажил мэргэжлийн индекст мэргэжил болгон оруулсан.
- Бага насны хүүхдийн харилцаа, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх «Тусч Банхарын Тусч Найзууд» хөтөлбөр боловсруулж түгээсэн.




2023
- «Шинэ зууны эцэг эх» сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
2024
- «Шинэ зууны эцэг эх» арт терапи арга зүйг хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалттай хослуулсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн.
- «Уур амьсгалын өөрчлөлт – Эцэг эхчүүд» олон улсын хөтөлбөрт Монголоо төлөөлж оролцсон.
- Хүн, байгаль хоёрыг холбох «Эко арт терапи» хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн.


2025
- Хүүхдийг зөв төлөвшүүлэх, найзалж нөхөрлөж сургах «Тусч Банхарын Тусч Найзууд» хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.
- «Эко арт терапи» хөтөлбөрөө хэрэгжүүлж байна — хүн, байгаль хоёрыг арт терапийн аргаар холбож, байгальдаа ээлтэй үйлдэлд уриалсан сургалт, нөлөөллийн ажил.
- «Давуу талаа тодорхойлж, даван туулах чадвараа хөгжүүлэх» хөтөлбөр.
- Гэр бүлийн хосуудад зориулсан арт терапи хөтөлбөр хэрэгжүүлж байна.
- Өсвөр насны хүүхдүүдийг ирээдүйд нь бэлдэх «Мэргэжил сонголт» хөтөлбөр.



Бэрцэцэг
Үндэсний бахархалт цэцэг

Миний бие В.Бэрцэцэг Монгол улсын үндэсний бахархалт цэцэг болох «БЭРЦЭЦЭГ»-ийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, гэр бүлүүд болоод нийгмийн сэтгэлзүйд эерэг өөрчлөлт хийх зорилгоор БЭРЦЭЦЭГ ART THERAPY Facebook page-ээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Монголын түүхэнд
Бэр цэцэгийг эрт дээр үеэс Монголчууд эрүүл энх, дайн дажингүй амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж, түүнийг «Тахилын цэцэг» хэмээн нэрлэж ирсэн. Шинжлэх ухааны нэр нь (Scabiosa).
Монгол Улсын үндэсний бахархалт цэцэг
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Бэр цэцэгийг Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг дээдлэх үзлийн билэгдэл болгон «Үндэсний бахархалт цэцэг»-ээр өргөмжлөн зарласан.
Онцлог шинж чанар
Бэр цэцэг нь Монгол уран дархчуудын урласан эмээлийн мөнгөн бааварыг санагдуулам гоёмсог. Монгол орны бүх нутгаар тархсан байдгийн дээр зуны гурван сарын турш цэцэгтэйгээ зусдаг, цэнхэр, нил хөх, нил ягаан өнгөтэй цэцэг байдаг. Арчилгаа бага шаардаж, ургамлын өвчлөлд бараг өртдөггүй, хатуужил тэсвэртэй, ген сайтай, өсөн дэлгэрэх чадавхтай цэцэг юм.
Анхилуун үнэртэй. Зөгийн балны эх үүсвэр болдог. Зөгий, эрвээхэй татах чадвар маш сайн тул «Эрвээхэйн цэнхэр» хэмээн ганган нэрээр алдартай. Нарлаг орчинд байх дуртай. «Хол газар одож буй хайртай хүндээ бэлэглэхэд иртэл нь хүлээнэ» гэсэн домогтой.
Эмчилгээнд
Бэрцэцэг нь хор тайлах, шээс хаагдах, цээжинд муу цус хурах, элэгний галаас болж толгой өвдөх, уушигны халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох үед тустай.

