БЭРЦЭЦЭГ
СЭТГЭЛИЙН
СУРГАЛТ
ӨДӨР БҮР
Даваа–Бямба
ЦАГ
10:00–20:00

Танилцуулга
Урлагийн сэтгэл засалд
В.Бэрцэцэг миний бие эзэмшсэн мэргэжлийн минь нэг болох арт терапист буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх арт терапист мэргэжилдээ БЭРЦЭЦЭГ цэцэгийн онцгой шинж чанаруудыг нь шингээж урлагийн сэтгэл заслын хөтөлбөр, үйлчилгээгээ эхлүүлж байна.
Арт терапи буюу урлагийн сэтгэл засал нь хувь хүн, гэр бүл, нийгэмд амар тайван, аз жаргалтай амьдралыг бий болгохын тулд хүний дотоод сэтгэлд хүрч, үгээр ч хэлж илэрхийлэх боломжгүй хэцүү үед өөрийгөө таньж мэдэх, асуудлаа шийдэх, давуу талуудаа тодорхойлж асуудлаа даван туулах сэтгэлийн хаттай болоход нь чиглүүлдэг бүтээлч, байгаль орчинд ээлтэй эко мэргэжил юм.
Тиймээс миний бие 25 жилийн хүүхэд, гэр бүл, олон нийттэй ажилласан туршлага дээрээ тулгуурлан ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууд, тэдний гэр бүл, цаашлаад улс орон минь амгалан тайван, хатуужил тэсвэр, тэвчээртэй, удам угсаа генээ хадгалж, өсөн дэлгэрэхийг бэлэгдэж БЭРЦЭЦЭГ нэрээрээ дамжуулан урлагийн сэтгэл заслын хөтөлбөр, сэтгэл зүйн үйлчилгээ, арт терапи супервишн үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлнэ.
В.Бэрцэцэг дараах чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ:
Үйлчилгээний төрөл
Хэнд зориулагдсан бэ?
Хүүхэд
- Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн сургалт, зөвлөгөө
- Бага насны хүүхдийн сэтгэлзүйн сургалт, зөвлөгөө
- Тусч Банхарын Тусч Найзууд хөтөлбөр
- Найзтай болох 8 арга
- Мэргэжил сонголт · сайн дурын ажил · сургуулийн элсэлт · гадаадад амьдрах туршлага
- Хүүхдийн айдас, түгшүүрийг бууруулах майндфүлнэс хөтөлбөр
Гэр бүл
- Хосын харилцаа, зөвлөгөө, сургалт
- «Шинэ зууны эцэг эх» арт терапи сургалт
- «Завгүй ээж аавууд» контент
- Залуу ээжүүдэд зориулсан уулзалт, зөвлөгөө, эвэнт
- Ахмадуудад зориулсан арт терапи хөтөлбөр
Байгууллага, хамт олон
- Байгууллагын ретреат
- Баг хамт олны эерэг уур амьсгал
- Ажил амьдралын тэнцвэртэй байдал
- Ажлын байрны стресс бууруулах арт терапи хөтөлбөр
Мэргэжилтнүүдэд — сургалт, зөвлөгөө, супервишн
- Арт терапи арга зүйн сургалт (урт, богино хугацааны)
- Арт терапи мэргэжлийн удирдлага, супервишн
- Арт терапи хөтөлбөр, төсөл
- Арт терапи ном, гарын авлага
Багш нарт
- Шинэ зууны багш хөтөлбөр
- Орчин үеийн сурагчдыг ойлгож ажиллах ур чадвар
- Ялгаатай хөгжлийн хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй
- Анги даасан багш нарт зориулсан сургалт
- Сургуулийн захирал, удирдлагуудад зориулсан удирдлагын сэтгэл зүйн сургалт
Удахгүй болох
Бүх сургалтууд
Багц бүртгэлтэй болон хувийн сургалтуудаас сонгож, бүтээлч аяллаа эхлүүлээрэй.
Одоогоор нээлттэй сургалт алга
Удахгүй шинэ сургалтууд нэмэгдэх тул дахин зочилно уу.






