Арт
терапи

ТАНИН МЭДЭХҮЙ · ҮЙЛЧИЛГЭЭ · ЦАГ АВАХ

Цаг авах

Танин мэдэхүй

Арт терапи гэж юу вэ?

Видео удахгүй нэмэгдэнэ

Урлагийн сэтгэл засалч үйлчлүүлэгчдэд аюулгүй, тайван орчинд төрж буй сэтгэл хөдлөл, мэдрэмжийг үгэн бус аргаар буюу урлагийн төрөл, хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлүүлж, тэднийг өөрийгөө таньж мэдэх, ойлгох, эргэцүүлэх, ухаарах, дүгнэлт хийх, өөртөө өөрчлөлт хийх боломж олгох, сэтгэл зүйн асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлдэг бие даасан, шинжлэх ухаанд суурилсан мэргэжлийн үйл ажиллагаа юм.

Арт терапи үйлчилгээний цаг авах дараалал

01
Анкет бөглөх

Анкет бөглөх

Цаг авах анкет бөглөх

02
Баталгаажуулалт

Баталгаажуулалт

Таны товлосон цагийг арт терапист баталгаажуулж мэйл илгээнэ.

03
Төлбөр

Төлбөр

Төлбөрөө баталгаажуулна

04
Үйлчилгээ

Үйлчилгээ

Арт терапи үйлчилгээг онлайн болон танхимаар сонголтоо хийж үйлчилгээ эхэлнэ

Үнэ

Үйлчилгээний төрлөө сонгох

90 минут

Ганцаарчилсан арт терапи

Цахим болон биечилсэн ярилцлага

₮350,000

Оюутан, гэртээ хүүхдээ хардаг ээжид 10% хөнгөлөлт

Гэр бүлийн харилцаа, ажлын халшрал, ганцаардал, түгшүүр, өөрийгөө олох зэрэг өөрт тулгарсан аливаа асуудлаар ганцаараа ярилцлага хийнэ.

Цаг авах
90 минут

Бүлгийн арт терапи

Цахим болон биечилсэн ярилцлага

₮350,000

Сурагч, оюутан, ээжүүд, өндөр настанд 10% хөнгөлөлт

Байгууллага, хамт олон, сэтгэл санааны тогтвортой байдалд тулгарч буй асуудлаар багц уулзалт. Ажлын ачаалал, түгшүүр айдас, сэтгэл санааны хямрал зэрэг асуудлаар ярилцлага хийнэ.

Цаг авах
90 минут

Гэр бүлийн уулзалт

Цахим болон биечилсэн уулзалт

₮350,000

25 наснаас залуу хосуудад 20% хөнгөлөлт

Хосын харилцааны асуудлаар хосууд хамтдаа уулзалтад ирнэ. Хэрэв ганцаараа ирэх бол ганцаарчилсан зөвлөгөөний цагийг сонгоно уу.

Цаг авах

Хэрхэн биечилж уулзах вэ?

Та арт терапи үйлчилгээ авах хэсгийг бөглөөд боломжтой цагаа авч, төлбөрөө баталгаажуулж, цагтаа ирээд, цагтаа үйлчилгээгээ дуусгах нь дараагийн хүмүүст үйлчилгээгээ цагтаа авах боломж олгодог.

Төлбөрөө яаж төлөх вэ?

Үйлчилгээний цаг авснаас хойш 24 цагийн дотор төлбөрөө төлж баталгаажуулна уу. Төлбөрөө төлж баталгаажуулах нь бусдын цаг хугацаанд хүндэтгэлтэй хандаж буй илэрхийлэл юм.

Цаг цуцлах тухай

Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрэв 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүйг анхаарна уу.

Дансны дугаар

Хаан Банк

5753158769

Хүлээн авагч — Бэрцэцэг

Түгээмэл асуудаг асуултууд

  • Үгүй. Хүн бүрийн амьдралын туршлага, мэдрэмж, дотоод ертөнц нь давтагдашгүй бөгөөд түүнийг хамгийн сайн мэддэг хүн нь өөрөө байдаг. Тиймээс хэдхэн зураг эсвэл бүтээлд үндэслэн тухайн хүний амьдралыг бүхэлд нь тайлбарлах боломжгүй.

    Арт терапи хийх явцад хүмүүс өөрсдийн бодол, мэдрэмж, асуудал, дотоод нөөц боломжоо бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан илэрхийлдэг. Энэ үйл явцын хамгийн чухал хэсэг нь бүтээлээ өөрийн өнцгөөс эргэцүүлэн харж, утга учрыг нь өөрөө олох явдал юм.

    Арт терапист бүтээлийг “зөв” эсвэл “буруу” гэж тайлбарлахгүй. Харин үйлчлүүлэгчтэйгээ хамтран бүтээлийнх нь талаар сонирхон судалж, тухайн хүний давуу тал, нөөц боломж, хэрэгцээг ойлгоход дэмжлэг үзүүлдэг.