АРТ ТЕРАПИ 30 ДАСГАЛ
В.Бэрцэцэг
79,000₮
Хэвлэмэл дууссан · онлайн бэлэн
Бэрцэцэг арт терапи төв
Хүүхэд, өсвөрийнхөн, гэр бүл, байгууллага, хамт олон өөрийгөө ойлгох, мэдрэмжээ илэрхийлэх, стрессээ тайлж, тайвширч өөртөө өөрчлөлт хийх боломжийг бүтээнэ.




Танилцуулга
25 жил хүүхэд, гэр бүл, байгууллага хамт олонтой Монголдоо болон Австрали улсад ажилласан нийгмийн зүтгэлтэн юм.
2017 онд Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулж, 2022 онд МУ-ын Үндэсний ажил мэргэжлийн жагсаалтад «Арт терапист» мэргэжлийг албан ёсоор оруулж өөрийн хувь нэмрээ оруулсан.
Боловсрол, мэргэшил
Үйлчилгээ
Ганцаарчилсан, бүлгийн арт терапи, сэтгэл зүйн хөтөлбөр, эвэнт арга хэмжээ, арт терапи ном, гарын авлага, дасгал ажлын хуудас, хэрэглэгдэхүүн.

Арт терапи сургалт, дасгал, багц хөтөлбөрүүд — хувь хүн, гэр бүл, байгууллага, багш нарт зориулсан.
Сургалтууд үзэх
Арт терапи гэж юу вэ, цаг авах дараалал, үйлчилгээний төрөл, үнэ болон түгээмэл асуултууд.
Дэлгэрэнгүй
Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө — танхимаар болон цахимаар цаг захиалах.
Цаг захиалах
Арт терапи, хувь хүний хөгжил, хүүхэд, гэр бүл, байгууллагад зориулсан ном, гарын авлага.
Номнууд үзэх
Яагаад арт терапи гэж?
Таны дотор байгаа бяцхан хүний сонсож, мэдэрч байх зуураа та өөрийн амьдралдаа өөрчлөлт хийх боломж.
Таныг огт шүүмжлэхгүй, буруутгахгүй тайван, аюулгүй орчинд байлгах зуураа мэргэжлийн, туршлагатай арт терапист, сэтгэл зүйч таны дотоод ертөнцөөр хамтдаа аялж танд тусална.
Хэрхэн эхлэх вэ?

Цаг авах анкет бөглөх

Таны товлосон цагийг арт терапист баталгаажуулж мэйл илгээнэ.

Төлбөрөө баталгаажуулна

Арт терапи үйлчилгээг онлайн болон танхимаар сонголтоо хийж үйлчилгээ эхэлнэ
Номын дэлгүүр
Стрессээ тайлах, асуудлыг даван туулах, бие махбодь, сэтгэл зүйн асуудлаа шийдэх дасгал ажлын ном, гарын авлага, тэмдэглэлийн дэвтэр. Та ганцаараа байхдаа ч ажиллаж болох хувилбартай.
В.Бэрцэцэг
79,000₮
Хэвлэмэл дууссан · онлайн бэлэн
49,000₮
Зөвхөн онлайн · бэлэн
В. Бэрцэцэг
Хямдарсан үнэ: 25,000₮Анхны үнэ: 30,000₮
Зөвхөн онлайн · бэлэн
В.Бэрцэцэг
15,000₮
Хэвлэмэл дууссан · онлайн бэлэн
Видео
Асуулт, хариулт
Анх удаа зөвлөгөө авах гэж байгаа бол санаа зовох хэрэггүй. Ихэнх хүмүүс сэтгэл зүйчид анх удаа хандахдаа юу ярих, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байдаг. Таны хийх хамгийн чухал зүйл бол одоогоор танд хамгийн ихээр нөлөөлж буй 1–2 асуудлаа бодож ирэх юм. Ингэснээр уулзалтын хугацааг илүү үр дүнтэй ашиглаж, таны хэрэгцээнд тохирсон дэмжлэг үзүүлэх боломжтой болно.
Эхний 10–15 минут: Танилцах, зөвлөгөө авах болсон шалтгаан болон тулгамдаж буй асуудлыг тодорхойлох.
Дараагийн 50–60 минут: Асуудал хаанаас, хэрхэн үүссэн, одоогийн нөхцөл байдал, таны амьдрал болон харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг дэлгэрэнгүй ярилцана. Мөн тухайн асуудалтай холбоотой бодол, мэдрэмж, зан үйл, давтагддаг хэв маягийг хамтдаа судална.
Сүүлийн 15–20 минут: Ярилцлагын гол дүгнэлтүүдийг нэгтгэж, зорилгоо хамтдаа тодорхойлж цаашид хэрэгжүүлж болох арга зам, дасгал, эсвэл гэрийн даалгаврыг тохиролцоно.
Гэрийн даалгавар нь зөвлөгөөний хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд уулзалтын үеэр олж авсан ойлголтоо бодит амьдралдаа хэрэгжүүлэхэд тусалдаг.
Та сэтгэл зүйн зөвлөгөө авах хэлбэрийг бөглөөд боломжтой цагийг авч төлбөрөө баталгаажуулж, цагтаа ирээд, цагтаа зөвлөгөөгөө дуусгах нь дараагийн хүмүүст зөвлөгөөгөө цагтаа авах боломжийг олгодог.
Зөвлөгөөний цаг авснаас хойш 24 цагийн дотор төлбөрөө төлөн баталгаажуулна уу. Төлбөрөө төлж баталгаажуулах нь бусдын цаг хугацаанд хүндэтгэлтэй хандаж буй илэрхийлэл юм.
Цаг баталгаажуулахдаа анхаарах зүйл:
Зөвлөгөөний цаг аваад цагтаа ирэхгүй байх, бидний явуулсан имэйлийн цуцлах хэсгээр цагаа цуцлалгүй хадгалах, тал төлбөрөө төлөөд зөвлөгөөний өдрөө хойшлуулах зэрэг нь өөр хэн нэгэн сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа авах байсан боломжийг байхгүй болгож буй юм. Иймээс та өөрийн цагийг төлөвлөж цагаа авна уу.
Цаг цуцлах тухай
Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.
Дансны дугаар
Хаан Банк — 5753158769
Хүлээн авагч — Бэрцэцэг
Хосын зөвлөгөөнд хандаж буй хүмүүс ихэвчлэн хамтрагчаа өөрчлөх хүсэлтэй ирдэг нь түгээмэл ажиглагддаг. Гэвч сэтгэл зүйн зөвлөгөөний үндсэн зарчим нь бусдыг өөрчлөхөөс илүүтэй өөрийгөө ойлгож, өөрийн хариу үйлдэл, харилцааны хэв маягаа таньж мэдэхэд оршдог.
Сэтгэл зүйн зөвлөгөө нь зөвхөн тухайн хүний өөрийн хүсэл, зөвшөөрөл дээр үндэслэн явагддаг үйл ажиллагаа байдаг. Тиймээс нэг тал нь нөгөөгийнхөө өмнөөс цаг захиалах, эсвэл тухайн хүн зөвлөгөөнд оролцохгүй байх тохиолдол байдаг.
Бид таны болон бусдын цагийг хүндэтгэн, зөвлөгөөний цаг товлохдоо харилцан зөвшилцөлтэй байхыг анхаарахыг хүсье.